Жэк Ма аравдугаар сараас хойш анх удаа гарч ирэв

86

БЕРЛИН. /TASS/. Европын парламентын дэд дарга (ЕП), Германы Чөлөөт ардчилсан намын дэд дарга Никола Бер дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны компани болох “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма (Хятад нэр нь Ма Юнь) алга болсон гэх цуу яриа гарсантай холбогдуулан түгшиж байгаагаа илэрхийлэв.

“Alibaba” компанийг үндэслэгч Жак Ма алга болсон нь бид бүхний хувьд ноцтой түгшүүр төрүүлэх шалтгаан болох ёстой" гэж тэрбээр "Funke" медиа группт ярилцлага өгөхдөө хэлжээ. Жэк Ма өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээс хойш олон нийтийн өмнө гараагүй юм.Үүнтэй холбогдуулан түүнийг алга болсон гэх цуу яриа олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлжээ.

Жэк Ма Хятадын зохицуулагч байгууллагууд түүний бизнесийг шахаж эхэлснээс хойш хэсэг байхгүй байсан бол тэрээр ахин гарч ирэв.

Түүнийг байхгүй болсон энэ шалтгаан нь, бизнесийг нь албан ёсоор шалгахад хүргэсэн.

Тэрбумтан Жэк Ма Хятадад лхагва гарагт видео уулзалтаар хөдөө орон нутгийн 100 багштай уулзсан гэж орон нутгийн засаг захиргааны хэвлэлүүд мэдээлэв.

Энэхүү мэдээлэл гарсны дараагаар, Алибаба-гийн хувьцаа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 5% -иар өсөв.

Жэк Ма Жэжян мужийн засгийн газрын дэмжлэгтэй байдаг Тианму Ньюс агентлагт өөрийн буяны сангийн санаачилгын нэг хэсэг болгон, багш нарт хандан үг хэлсэн гэх мэдээлэл гарсан.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг ихэвчлэн Саняа хотод амралтын газар зохион байгуулдаг байсан боловч энэ жил Ковид-19 хязгаарлалтын улмаас онлайнаар зохион байгуулагджээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Тархалтын улмаас бид Санья хотод уулзаж чадахгүй байна."

"Тархалт дууссаны дараа бид Саня руу явж хүн бүрийн аяллыг нөхөх хэрэгтэй тэр үед бид дахин уулзах болно” гэжээ.

Бичлэг дээр тэрээр цэнхэр өнгийн цамц өмссөн байсан бөгөөд саарал гантиг хана, судалтай хивстэй өрөөнөөс шууд камер руу харан ярьсан байна.

Жэк Ма бол Хятадын төлбөр тооцооны хамгийн том үйлчилгээ үзүүлэгч Ант Группын үүсгэн байгуулагч бөгөөд гол хувьцаа эзэмшигч юм.

Алибаба түүний байхгүй байгааг хувьцааны зөрчилдөөнтэй холбон тайлбарласан боловч хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 10-р сард Шанхайд болсон олон нийтийн арга хэмжээн дээр Хятадын банкны системийг шүүмжилсэн гэсэн тайлбар хийснээс хойш огт харагдаагүй гэж мэдээлэв.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn