Сэлэнгэ аймгийн нийт сум хуурайшилтын нэн аюултай түвшинд байна

88

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 
Сэлэнгэ аймгийн хувьд өвөл, хавартаа цас багатай байснаас газрын чийг бага, аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байна.Үүнийг мэргэжлийн байгууллагаас хуурайшилт нэн аюултай түвшинд хүрсэнхэмээн үзэж байна.Сэлэнгэ аймагт Бугант сумаас бусад сум хуурайшилтын нэн аюултай түвшинд хүрчээ. Түүнчлэн ойрын жилүүдэд цаг агаар ОЖД-аас дулаан, хур тунадас бага орж байгааг ч  мэргэжлийн байгууллагаас онцоллоо.
Хаврын тариалалт эхэлж буй энэ үед хөрсний чийг хамгаас чухал байдаг. Иймээс цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ онд эл ажилд зориулан аймгийн төсвөөс 30 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Ирэх 5 дугаар сард энэхүү цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил эхэлнэ хэмээн аймийн УЦУОША-ны дарга М.Рэгзэдмаа хэллээ.
Тэрээр: ”Энэ өвөл манай аймгийн нутгаар цас маш багатай байлаа. Ялангуяа баруун хойд хэсэг буюу Цагааннуур, Зүүнбүрэн, Сүхбаатар, Алтанбулаг зэрэг сумын нутгаар олон жилийн дунджаас бага цастай байсан. Харин нутгийн зүүн хэсэг болох Хүдэр, Бугант, Ерөө сумын нутгаар бусад сумаа бодвол харьцангуй цастай байв. Иймээс цас бага байсан учраас маш их хуурайшилттай байна. Бүх сумын нутгаар агаарын хуурайшилт нэн аюултай түвшинд хүрчихээд байна. Манай төвөөс цаг агаарт зориудаар нөлөөлөх дөрвөн экспедиц жил бүр гарч ажилладаг. Энэ жил аймгийн төсвөөс үйл ажиллагааны зардалд нийт 30 сая төгрөгийг төсөвлөж өгсөн. Одоогийн байдлаар энэ үйл ажиллагааг эхлүүлэх цаг уур орчны шинжилгээний газрын даргын тушаал хараахан гараагүй байна. Тушаал гарахаар ажлаа эхэлнэ. Бидний зүгээс техник, пуужингийн нөөцөө бэлтгэсэн байгаа. Энэ сард ОЖД-аас 1-1.5 хэмээр дулаан, хур тунадас харьцангуй бага байгаа” хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Selengenutag.mn