Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

25

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэллээ. Тиймээс тээврийн жолооч нарын шинжилгээг тэнд хийж байна. Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. 
ХӨСҮТ ажиглалтад байсан иргэдэд давтан шинжилгээ хийхэд Москвад сурч байсан нэг оюутнаас коронавирус илэрлээ. Түүнээс 13 хоногийн дараа 3 дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ганцааранг нь тусгаарласан байсан. 21 хоногийн тусгаарлалт чухал гэдэг нь эндээс харагдаж байна. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй” гэлээ. 
У.МАНДАХ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Selengenutag.mn