Ёстой уучлаарай, МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД ЦААШАА шүү

26
Ерөнхий сайд асан, Ж.Эрдэнэбат нь АТГ-т дуудагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа
  • Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан.
  • Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлсэн.
  • Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан
гэх зэрэг асуудлаар шалгуулахаар иргэд АТГ-т хандсан байдаг. Үүнээс улбаалан түүнийг яллагдагчаар татсан... УИХ-ын гишүүн түүний балагтай үйлүүдийг энэ мэтээр тоочиж болох ч энэ удаа МӨНГӨ ХҮҮЛЭГЧ энэ эрхэм ядарсан ардынхаа мөнгийг нэг гараараа хүүлж, нөгөө гараараа тэдний төлөөл би...” хэмээн жүжиглэж байгаад нь ард иргэд дургүй байгааг л хэлэх гэсэн хэрэг. Банк бус санхүүгийн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн өндөр хүүтэйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар. Түүний 2013 онд байгуулсан Гүнсан-Эрдэнэ ХХК нь ашгийн төлөө байгууллага. Түүнийгээ ч тэрээр нуугаагүй  ХОМ-тээ байнга дурдсан байдаг. Тус компаниа байгуулахдаа тэрээр УИХ-ын гишүүн байсан гээд бодохоор Сэлэнгэчүүд хэнээр өөрсдийгөө төлөөлүүлж байгаа вэ гэж халагламаар. Мөнгө хүүлэгчид хэзээ ч хүний амьдралыг бодохгүй. Нэг мөнгөө хоёр болгож авахын төлөө л тэмүүлэхээс зээлдэгчийг огт бодохгүй. Тэгвэл түүний зээлдэгч нь ард түмэн. Тиймээс ард иргэдийнхээ МӨНГИЙГ ХҮҮЛЭГЧИД энэ сонгуульд ЦААШАА шүү, ёстой уучлаарай. 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл
Үндсэн мэдээлэл
Регистрийн дугаар
Оноосон нэр
Бүртгэсэн огноо
Хэлбэр
Төрөл
Хувьцаа эзэмшигч, гишүүний тоо
Хуулийн этгээдийн хаяг
5686768
Гүнсан-Эрдэнэс ББСБ
2013.03.21
ХХК /ББСБ/
Ашгийн төлөө
2
Улаанбаатар, Сүхбаатар, 2-р хороо, сөүл, Твин таур-1, 11 давхар, 1103
 
Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл
Д/д
Ангилал
Улсын нэр
Эцэг/эх/-ийн нэр
Нэр
Бүртгэсэн огноо
1
Иргэн
Монгол
Доржсүрэн
Тунгалаг
2019.06.07
2
Иргэн
Монгол
Доржсүрэн
Туул
2019.06.07
 
  Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл
Д/д
Албан тушаал
Улсын нэр
Эцэг/эх/-ийн нэр
Нэр
Бүртгэсэн огноо
1
Захирал
Монгол
Доржсүрэн
Туул
2013.03.21
 
Үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэл
Д/д
Үйл ажиллагааны код
Үйл ажиллагааны чиглэл
Бүртгэсэн огноо
1
6630
Зээлийн үйл ажиллагаа
2013.07.26
2
0149
Фермерийн аж ахуй эрхлэх
2013.03.21
3
6810
Үл хөдлөх хөрөнгийн зуучлал
2013.03.21
4
7911
Аялал жуулчлал
2013.03.21
5
5590
Зочид буудал
2013.03.21
6
4610
Гадаад худалдаа
2013.03.21
7
4774
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
2013.03.21
 

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn