Сэлэнгэчүүдийн брэнд буюу түүхийн бахархал

33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 
Олны сонирхол татаж,сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ нутгийнханд олон бий.
Монголын төрөөс 1942, 1976 онд хүртээсэн Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон Сэлэнгэ түмний өнгөрсөн үе, өнөө ба ирээдүйн бахархлын нэгюм.Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон соортын улаан буудай, Шаамарын алим,зөгийн бал,нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэрбий болгосон түүхэн үеийн хөдөлмөрөөрөө дээрх шагналыг Сэлэнгэ түмэн хүртсэн юм. ТүүнчлэнМонголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор, Баруунбүрэн суман дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл гэрчлэн үлдээжээ. Мөнбурхан номын ариун дагшин газар Амар баясгалант хийд, дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс” гээдСэлэнгэнутгийн бахархал цөөнгүйюм.Эдгээр бахархлаас онцлон дурьдвалСэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйг түшиглэж, үүсэн бий болсон өндөр ашиг шимтэй, шилмэл мал бол “Сэлэнгэ” үүлдэрийн улаан алаг зүсмийн үхэр юм. Монгол улсын Гавьяат зоотехникч Т.Дамдиндорж тэргүүтэй, манай Сэлэнгийн мал аж ахуйн салбарын эрдэмтдийн 30 жилийн хөдөлмөрийн үр дүнд энэ үржил шимт малыг өнөөдөр Сэлэнгэ нутгаар овоглох болжээ.
Түүх сөхвөл, тэртээ 1952 онд ЗХУ-аас цэвэр Герефорд үүлдрийн 30 бух, 40 дөнж авчирснаар үржил селекцийн ажил эхэлсэн гэдэг.Улмаар “Казахын цагаан толгойт” гэж нэрлэгдэх шинэ үүлдрийг гарган авсан ч төдийлөн монгол орны цаг уур, бэлчээрийн орчинд тохироогүй байна. Дараа ньИнгэттолгойнСАА-д Мал зүйч байсанД.Дамдиндорж,н.Сүхбаатар, болон эрдэмтэн Р.Жавзмаа нар энэ ажлыг 30-аад жил үргэлжлүүлж, “Казахын цагаан толгойт”-ыг нутгийн Монгол үнээтэй хоёр дахь үеийн эрлийзжүүлэгт оруулсанаар “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг гарган авсан түүхтэйаж.
Эдүгээ Сэлэнгэ үүлдрийн үхэр нь Монгол орны байгаль цаг уур, бэлчээрт 100 хувь дасан зохицсон, мах сүүний өндөр ашиг шимтэй, зудад тэсвэртэй, Сэлэнгэ нутгийн Монгол үхэр болж чаджээ. Д.Дамдиндорж гавьяатын хэлсэнээр “Сэлэнгэ үүлдрийн гол онцлог нь Монгол орны цаг уурын нөхцлийг генийн түвшинд давж чадсанд байдаг”гэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn