Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлжээ

101


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг илрүүлсэн байна.  
Дээрх хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулан материалжуулан шалгасан байна. Мөн хууль бус олборлолт хийсэн газруудад "Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-аар нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлж байгаа аж. Эл хоёр компанийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна. Дээрх компаниуд тус бүр хоёр га газарт нөхөн сэргээлт хийжээ. Энэхүү үйл ажиллагааг тус сумын хоёрдугаар багийн "Бэрлэг", "Ялбаг" зэрэг газарт явуулж байна хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn