Сэлэнгэд хордсон сурагчдын нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

48

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар бид мэдээлсэн.
Тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал болон шинжилгээний хариу гарсан эсэхийг Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Одоос тодрууллаа.
 Тэрбээр “31 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн. Өчигдөр /2020.09.08/ өглөөний байдлаар хордлого авсан хүүхдүүдээс нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Харин бусад хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг, эмчийн хяналтад байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 10 гаруй хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Судалгаа, шинжилгээнээс илүү клиник шинж тэмдгүүд нь хоолны хордлого мөн гэдгийг баталж байгаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс, мэргэжлийн хяналт, эрүүл байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна” хэмээлээ.
http://www.zaluucom.mn/read/5030483eg
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn