ЭМЯ: "Энхсаран" сувиллын үйлчлэгч, Сэлэнгийн батлагдсан тохиолдлын нэг хавьтлаас халдвар илэрлээ

22



ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Манайд батлагдсан 431 болжээ. Тодруулбал, өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш 3 хүнд шинээр илэрсэн байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа "Арваннэгдүгээр сарын 15-нд нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд чартераар ирсэн хүний давтан шинжилгээнд, мөн "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илэрсэн. Жолооч Д-гийн ойрын хавьтлын 107, хоёрдагч хавьтлын 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол 9 байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний нэгдүгээр хавьтлаас нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингээд батлагдсан тохиолдол 4 болж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болж, үүнээс эдгэрсэн нь 328, 97 хүн эмчлэгдэж байна. Хүнд 2, хүндэвтэр 20, хөнгөн 75 байна" гэлээ.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-ТЕСО-гийн хоёр ажилчдаас коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулаач?

-Тесо группын ажилчдын хоёр шинжилгээ эерэг гарсан юм байхгүй. Гуравдагч хавьтал учраас Төв аймагт тусгаарласан. Шинжилгээ авахад сөрөг гарсан.

 -Коронавирусийн халдвар мал амьтнаар дамжих уу?

-Гадаадад гэрийн тэжээвэр амьтдаас халдсан тохиолдол бий. Тиймээс иргэд гэрийнхээ амьтдаас зайнаас харьцах хэрэгтэй. Эхний тохиолдол маш аж ахуйтай харьцсан тохиолдол байхгүй.

-Биеийн байдал хүнд хоёр хүн байна гэнэ. Насны хувьд тэр дундаа Сэлэнгэд батлагдсан 70 настай иргэний биеийн байдал хэр байгаа вэ?

-Насны хувьд дөрвөн настай 1, 10-13 насны 2, 70 настай 1, бусад нь 30-43 насны хооронд байна. Хүнд нэг хүний тухайд 70 настай хүн байсан. Өнөөдөр сайжирч байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn