Орхон аймагт халдвар авсан 13 хүний 4 нь сургуулийн насны хүүхэд байна

22

Орхон аймагт өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
“6-12 насны дөрвөн хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт гурван хоногийн хугацаанд 1600 гаруй сорьц авчээ.
Дөрвөн хүүхэд сургуульд сурдаг  учраас анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кино театрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр  явсан мэдээлэлтэй байгаа учраас тандалт судалгаа хийж байна” гэлээ. Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна. Одоогоор 387 сорьцыг аваад ХӨСҮТ рүү явуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn