Нийт батлагдсан тохиолдлын 82 хувь буюу 178 иргэн эдгэрч, хяналтаас гарчээ

26

Шинэ он гарсаар Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 128 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. 

Цар тахлын энэ цаг үед юу юунаас илүү иргэн хүний үүрэг, хариуцлага хамгаас чухал гэдгийгаймгийн Онцгой комиссоосонцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 18 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэднийбиеийн байдал хөнгөн байна.Гурван иргэний эмчилгээ дуусч, дараагийн шатны сувилалдшилжээд байгаа гэнэ.

Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авчээ. Эдгээр иргэдийг тусгаарлалт, ажиглалтын хугацаанд шинжилгээнд тогтмол хамруулж, тусгаарлалтын 14, гэрийн ажиглалтын 14, нийт 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээж байна. Түүнчлэнтусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1458 иргэнийг хяналтаас гаргажээ.Одоогийн байдлаар ойрын хавьтлын 28 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна.Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойрынөдрүүдэд нийслэл хотод эмчлүүлж эдгэрсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 82 хувь буюу 178 иргэн эдгэрч, сувиллын хяналтад 3, гэрийн ажиглалтад 53 иргэншилжжээ. Аймгийн хэмжээнд бүрэн эдгэрсэн 122 иргэн хяналтаас гарлаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn