Аймгийн БОАЖГ-ын хамт олон салбарын бусад байгууллагаа тэргүүлжээ

38


Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын хамт олон улсын хэмжээнд “Хоггүй цэвэрхэн, Монгол” аянд амжилттай оролцож, салбарын бусад байгууллагаа тэргүүлсэн амжилттайгаар2021 оноо угтжээ.

МонголУлсын хоймор, Сэлэнгэ нутгийнхаа уул ус, ой мод, ан амьтан, байгалийн нөөц баялаг, үзэмжит сайхан өнгө төрхийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх. Цаашлаадхайрлан хамгаалах, зүй зохистой ашиглахад, хяналт тавих нэр төртэй үүргийг хүлээн ажиллаж буйБайгаль орчны салбарын хамт олон амжилт бүтээл дүүрэн байна.Тодруулбал, тус салбарынхан улиран одож буй2020 онд аймгийн хэмжээнд ойжуулалтын ажлыг аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрийн болон төсвийн хөрөнгөөр 1669.6 га талбайдхийжгүйцэтгэсэнбайна. МөнМандал, Баруунбүрэн, Баянгол, Түшиг, Цагааннуур сумандтаванбулаг шандын эхийг хашиж хамгаалжээ.

Түүнчлэн аймгийн төвСүхбаатар сумын“Бор гүвээ”5-р багт 3.5 га талбай бүхий модлог ургамлын “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн аж. Мөн аймгийн хэмжээнд сумын болон сум дундын нийтзургаанОйн ангийн үйл ажиллагаагаар дамжуулан 166 нөхөрлөлд ойн аж ахуйн арга хэмжээний мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Түүнчлэнхолбогдох бусад ажлыг зохион байгуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур суманд 5618 га талбайд хийж гүйцэтгэжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn