Дархлаажуулалтын эхний өдөр аймгийн хэмжээнд 4686 иргэн хамрагджээ

21

Коронавирусний эсрэг дархлаажуулалтад эхний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4686 иргэн хамрагдсан байна.

Үүнээсаймгийн төв Сүхбаатар суманд 10 цэг ажиллаж, эхний ээлжийн 2338 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Тус 10 цэгийн долоон цэгт нь Хушаат, Ерөө, Хүдэр, Шаамар, Дулаанхаан, Жавхлант, Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвөөс 14 албан хаагч ирж ажилласан байна. Мөн энэхүү ажилд аймгийн Онцгой комисс болон сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төр, төсвийн байгууллагын удирдлагууд болон 50 төрийн албан хаагч ажиллажээ.

Мөн орон нутагт буюу Баруунбүрэн, Баянгол, Бугант тосгон, Зүүнбүрэн, Номгон, Орхон, Орхонтуул, Сант, Рашаант, Түнхэл, Хэрх тосгод, Цагааннуур, Мандал, Сайхан зэрэг суманд 2368 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn