Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр 3284 хүн дархлаажуулалтад хамрагджээ

22

Сэлэнгэ аймагт өнөөдөр 2 тохиолдол батлагдаж,нийтдээ коронавирусний халдвар авсан хүний тоо 44 боллоо.  Эдгээр ньТүшиг суманд 39, Сүхбаатар суманд гурав, Мандал суманд нэг, Зүүнбүрэн суманд нэг тус тус бүртгэгджээ. Дээрх батлагдсан тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчилж байна. Өнөөдрийн байдлаар ойрын 520, дам 847, нийт 1367 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад хянаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлан ажиглалтад 999 өрхийн 4206 иргэн байна.Улаанбаатар хот бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн сумд руу орох чиглэлд 279 тээврийн хэрэгсэлтэй 417, Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу гарах чиглэлд 338 тээврийн хэрэгсэлтэй 590 иргэнийг түргэвчилсэн оношлуурын болон PCR шинжилгээний хариу, асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлжээ.

Түүнчлэн хилийн “Алтанбулаг” боомтын орох чиглэлд 8 орны 33 тээврийн хэрэгсэл 39 зорчигч. Гарахчиглэлд 5 орны 25 тээврийн хэрэгсэл 33 зорчигчийг шалган нэвтрүүлсэн байна.Боомтын ачаа тээврийн улаан бүсээс гаалийн бүрдүүлэлт дууссан 29 чиргүүлийг чирэгчид холбож цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгчээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn