Украин, Орос иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ

60

Украин, Орос байлдааны бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцсон талаар Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ. Талууд иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд түр гал зогсооно гэж Украины төлөөлөгч мэдээлсэн байна.

Оросын “Interfax” агентлаг М.Подолякийн мэдээлснийг эш татан гал зогсоох дараагийн үе шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Беларусьт болно гэдгийг уламжилжээ. Даваа гарагт Украин-Беларусийн хилийн бүсэд болсон талуудын анхны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд хоёр дахь үе шатны энэхүү хэлэлцээг Беларусь-Польшийн бүсэд пүрэв гарагт хийсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn