Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдэгджээ

61


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой компанид хүргүүлсэн байна. Улмаар Оюутолгой компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдэгджээ. 
Өнгөрсөн онд Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэл илэрсэн байдаг.
Улмаар тус газарт Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулсан юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn