Сэлэнгийн Засаг дарга асан Ш.Оргилд холбогдох хэргийг АТГ дахин ШАЛГАНА

214

Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, өнгөрсөн оны сүүлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан талаар бид өмнө мэдээлж байсан.
 Тэгвэл нийслэлийн поркурорын газраас түүнд холбогдох хэргийн АТГ-т буцаажээ. Тодруулбал, нэмж шалгах зүйлс байгаа гэж үзсэн байна.
Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг. Харин энэ удаа өөр үндэслэлээр яллагдагчаар тооцсоныг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, 2019-2020 оноос шалгаж байсан хурааж, улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг бусдад худалдсан хэрэгт холбогдуулсан аж.
Ийнхүү АТГ-аас түүнд холбогдох хэргийг дахин хянахаар болж байна.
https://www.arslan.mn/social/news/635923.shtml
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn