Нийгмийн ухааны улсын олимпиадад 60 гаруй багш, сурагч оролцож байна

26


Орон нутагт анх удаа зохион байгуулж буй нийгмийн ухааны улсын 24 дүгээр олимпиад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг олимпиад нь бүрэн дунд боловсролын нийгмийн ухааны хичээлийн ач холбогдлыг сурталчлах, сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, бодит чадварыг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.

Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 31 багш, 31 сурагч оролцож байна. Олимпиадын сорилыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны гэсэн 6 үндсэн бүлгээс бүрдсэн тест болон, эсээ бичих хэлбэрээр 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Нийгмийн ухааны хичээл нь ерөнхий боловсролын 7-12-р ангид ордог бөгөөд улсын олимпиадад зөвхөн 12-р ангийн сурагчид оролцох боломжтой байдаг. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn