Нөхөн сэргээлт нэрээр алт олборлож байсан 15 хүнийг баривчиллаа

66

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Таширын нуруу” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэд хууль бусаар алт олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар “Бороо гоулд” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргалаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нарт” гэх газарт хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг 2 хашаанд шалгалтын ажиллагаа явуулж, “Таширын нуруу” гэх газраас олборлосон алтны илэрц бүхий чулууг зөөвөрлөн боловсруулдаг болохыг тогтоон 3 хүнийг баривчилсан.
Хэргийн газруудад шалгалтын ажиллагаа явуулан алтны илэрц бүхий 138 шуудайтай чулуу, шороо, баримт бичиг, 2 ширхэг цахилгаан хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, чулууг журмын хашаанд битүүмжлэн, алт тушаадаг ченжээс мэдүүлэг авч, хууль бусаар олборлосон 25 грамм алтыг эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn