ОРХОН: “Гайхашигт помидор” өдөрлөг боллоо

77
Эрдэнэт хотод анх удаа “Гайхамшигт помидор” өдөрлөг  боллоо. Өдөрлөгийг “Эрдэнэтийн ногоочид”фэйсбүүк групп санаачлан зохион байгуулж  иргэдийг хүнсний ногоогоо тариалахад нь уриалах, зөвлөгөө өгөх, зөвхөн улаан лооль жимсээр дамжуулан эрүүл хооллолтын боловсрол олгоход чиглэжээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон уг өдөрлөгт нийт 40 гаруй нэр төрлийн улаан лооль, шар бөөрөлзгөнө, чацарганы амталгаа болжээ. Мөн жимсний үр, үрсэлгээ худалдах болон тарьж ургуулах зөвлөгөө, аргачлалыг зааж өгсөн байна. Өдөрлөгт нийт 800 гаруй хүн ирсэн бөгөөд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгийн өрхийн тариаланчид оролцжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn