Сэлэнгэ аймгийн Ерөө сум олон улсын стандартад нийцсэн шинэ сургуультай боллоо

23

“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургууль барьж байгуулан, тус сумын болон сургуулийн удирдлага, хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө.
 
сонин mn
сонин mn
сонин mn
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон юм. Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Т.Бямбаа нь Карниковын тосгоны гэгдэх Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг байсан ба Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академид эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, хөдөө аж ахуйн салбарын нэртэй эрдэмтэн, эдийн засагчдын нэг юм.
 
сонин mn
сонин mn
сонин mn
Т.Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын сургуулийн хуучин барилга нь 1958 онд анх ашиглалтад орж байсан ба 2016 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдаж, багш, сурагчид ажиллах, суралцах боломж нөхцөлгүй болоод байсан юм.
 
“Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөлөөгөөр хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хоёр жил үргэлжилжээ. 
сонин mn
сонин mn
сонин mn
Нийтдээ 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинэ сургуулийн барилгын бүтээн байгуулалтад “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн үйлдвэрлэдэг цемент, хийт бетон, хаалга, цонх, агааржуулалтын хоолой зэрэг барилгын материалыг ашигласан ба 4 давхар, 3112 м2 талбай бүхий уг сургууль нь 30 гаруй анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болжээ.
 
“Ерөө сумын шинэ сургуулийн барилга нь Монгол орны 330 сумдын дотор анхны олон улсын стандартад нийцсэн, хамгийн том сургууль болж байгаагаараа онцлогтой”
 
Шинэ сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, сумын Засаг дарга Б.Сэргэлэнтэй сургуулийн барилгыг шилжүүлэх “Бэлэглэлийн гэрээ”-д гарын үсэг зурсан бол “Монголын Алт” (МАК) ХХК, Ерөө сумын сургуультай “Урт хугацааны хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.
 
сонин mn
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, түүний дотор боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд Ерөө сумын 960 хүүхдийн сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өөрсдийн хөрөнгөөр барьж эх орны хойч үе, ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж ирсэн байна. 
сонин mn
Сүүлийн жилүүдэд нийслэлд баригдаж байгаа томоохон хотхонууд сургууль, цэцэрлэггүй байгаа нь хотын түгжрэлийн нэг үүсвэр болж байгаа бол, сургууль, цэцэрлэг баригдсан хороололд  ихэвчлэн өндөр төлбөр бүхий хувийн өмчийн хэлбэртэй сургууль, цэцэрлэг байгаа нь хүүхэд багачуудын сурч боловсрох эрхэд ялгавартай хандаж буй нэг илрэл юм. Тэгвэл Монгол орны ирээдүй хойчийн төлөө, төрийн өмчид буюу улсын мэдэлд шууд шилжүүлэн өгч байгаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн энэхүү үүсгэл, санаачилгыг төр засаг татварын болон бусад бодлогоор дэмжин цаашид жишиг болгох ёстой гэж нээлтийн ажиллагаанд оролцсон олон зочид ярьж байлаа.
 
сонин mn
сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn