Аврагчид шороонд дарагдсан хоёр иргэнийг аварчээ

24

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан дөрөвдүгээр багт бохирын шугамын ажил хийж байсан хоёр хүн шороонд дарагджээ. Дуудлагын дагуу тус аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна. Бохирын шугамын ажил хийж байсан хоёр иргэн хоёр метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байжээ. Аврагчид иргэн М, У нарыг шороон дороос эсэн мэнд гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn