Ж.Байден есдүгээр сарын 21-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы индэр дээрээс үг хэлнэ

18


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден есдүгээр сарын 21-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы индэр дээрээс үг хэлэхээр зэхэж байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
“Лхагва гаригийн өглөө (9-р сарын 21) ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлнэ” гэж тэрээр мэдэгдэв. Ж.Кирбигийн хэлснээр, тэр өдрийн орой Америкийн удирдагч хэд хэдэн өвчний эсрэг тэмцлийг санхүүжүүлэх арга хэмжээнд оролцоно гэв. Нэмж дурдахад, "Лхагва гарагийн орой Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар төлөөлөгчдийн тэргүүнүүдийг гэргий нарын хамт дипломат хүлээн авалтад хүлээн авна" гэв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, АНУ-ын албаны хүмүүс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр "Олон улсын дэг журмын үндсэн зарчмуудыг хүндэтгэх нь урьд өмнөхөөсөө илүү шаардлагатай байна" гэсэн "гол дохио" өгөх бодолтой байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn