СЭЛЭНГЭ:Бага ангийн бүх багш нарт хүрч ажиллахаар зөвлөн туслах баг гарчээ

22


Сэлэнгэ аймгийн БШУГ-аас багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжихөд сургууль,багш нарт дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Дээрх үйл ажиллагааг өнгөрсөн 10 дугаар сарын 24-ны өдрөөс “Бэлчир” бүсээс эхэлсэн бөгөөд “Хараа”, “Орхон”, “Сэлэнгэ” бүсэд үргэлжлэн явагдаж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн БШУГ-ын даргын тушаалаар батлагдсан зөвлөн туслах багийн гишүүд буюу сургалтын менежер, багш нар хамтран ажиллаж байна. Багийнхан хичээлд сууж ажиглалт, хэлэлцүүлэг хийж, сургалт зохион байгуулж байгаа аж.

Бага ангийн сурагчдын уншиж ойлгох, математикийн суурь чадварыг оношлох, хөгжүүлэх явцын үнэлгээний арга зүйг сургалтандаа тогтмол хэрэгжүүлэхэд багийн ажил чиглэжээ. Сургууль, багш нарт дэмжлэг үзүүлж, зөвлөн туслахэнэхүүүйл ажиллагаань ирэх 12 дугаар сарын 07-ыг хүртэл явагдах бөгөөд бага ангийн бүх багш нарт хүрч үйлчлэх юм байна.  скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn