Хууль бусаар олборлосон зургаан кг алтыг хураан авчээ

280


Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол, Дархан-Уул аймгийн Дархан суманд шалгалт хийсэн талаараа өчигдөр мэдээллээ. Усны болон ойн сан бүхий бүсэд холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүй алт олборлож байсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, 18 “нинжа”-г энэ үеэр илрүүлж, техник хэрэгслийг нь хураан, үйл ажиллагааг нь зогсоожээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын IV багт оршин суух Б тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоож, 230 грамм алт болон техник, төхөөрөмжийг нь эд мөрийн баримтаар хурааж авсан аж. Түүнчлэн ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн алтны хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан сумд ажиллаж, зургаан кг алт, 154 грамм мөнгөн ус, таван сая төгрөгийг бэлнээр хураан авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг дээрх албаныхан онцоллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn