Самар ачсан ачааны хоёр машин Ерөө голын усанд суужээ

263
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т явж байсан 2 ачааны автомашин “Ерөө” гол гатлах гэж байгаад мөс цөмөрч усанд суужээ. Тэд самар ачсан байсан бөгөөд энэ сарын 11-ний өдрийн 17:55 цагт дуудлага өгч, тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан байна. Харин Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул тэнд нь үлдээжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn