224 сорьцод хийсэн шинжилгээгээр 57 тохиолдол батлагджээ

25

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн байдлаар нийт 224 сорьцод хийсэн шинжилгээгээр 57 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн хамгийн олон нь Мандал суманд 30, Сүхбаатар суманд 15 байгаа бөгөөд бусад нь Алтанбулаг, Сайхан, Сант, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумын Дулаанхаан тосгонд байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд ажээ.Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 17 тасагт 228 батлагдсан тохиолдол, 18 ойрын хавьтлын хамт эмчлүүлж байна. Эдгээрт жирэмсэн эх 7, 17 хүртэлх насны 87 хүүхэд байна. Энд хүнд 4,хүндэвтэр 20 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn