Сэлэнгэ аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглолоо

35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Уг захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.
Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахлаас хамтдаа сэргийлэхийн тулд хяналтаа сайжруулах нь хамгаас чухал хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэхүү захирамжийг гаргажээ.  
Ч.Отгонцэцэг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Selengenutag.mn