Орхон аймагт ерөнхий боловсролын сургуульд 22 мянган хүүхэд суралцана

44



Энэ хичээлийн жилд Орхон аймагт ерөнхий боловсролын 24 сургуульд 22 мянга, 37 цэцэрлэгт 9700 хүүхэд сурна. Нэгдүгээр ангид 2300 хүүхэд элсэж орж байна.

Орхон аймгийн боловсролын салбарт сүүлийн дөрвөн жилд сургууль, цэцэрлэг, дотуур байр болон соёлын төвийн 19 барилга шинээр барьж байгаагаас өнөөдрийн байдлаар есөн барилга ашиглалтад ороод байна. Энэ жил л гэхэд 928 болон 250 хүүхдийн суудалтай хоёр сургууль, 150 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 120 хүүхдийн дотуур байр барьж байна.  Энэ ондоо багтаж нэг цэцэрлэг, нэг сургууль ашиглалтад орно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn