Онцгой комиссын гишүүдийн ажил хэргийн уулзалт болов

52

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гишүүдийн ажил хэргийн хамтарсан уулзалт Дархан-Уул аймагт боллоо. Энэ сарын 4-ний өдөр болсон эл уулзалтадСэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүдоролцоод иржээ.Энэхүү уулзалтын хүрээнд хоёр аймгийн иргэдийн зорчих хөдөлгөөний асуудал дээртодорхой шийдэлд хүрсэн аж.  

Уулзалтын үр дүндСэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэд түргэвчилсэн оношлуураар, бусад 15 сум, Дархан-Уул аймгийндөрвөнсум хооронд хоёр талаас зорчих иргэд асуумжаар, тээврийн хэрэгсэл сумын Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрэхээр тохиролцжээ. Мөнхоёр талын мэдээллийг харилцан шуурхай солилцож байхаар болсонбайна. ТүүнчлэнСэлэнгэ аймгийн иргэд аймагтаа авч чадахгүй байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг Дархан-Уул аймгаас авах зэрэг асуудлууд дээрчтохиролцсонбайна.Уулзалтын хүрээнд төлөөллүүд Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн үйл явцтай газар дээр нь танилцсан аж.Цаашид хоёр аймаг хяналт шалгалтын цэгүүд болон халдварынтархалтыг нэмэгдүүлэхгүй байх асуудлууд дээр харилцан хамтарч ажиллахталаар чярилцжээ. Уулзалтын хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн 2-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

Ташрамд дуулгахад, Дархан-Уул аймаг зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг 00.00-08.00цагийн хооронд авдаггүйюм байна. 

Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn