Он гарсаар гал түймрийн улмаас 456 сая төгрөгийн хохирол учирчээ

66

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар аймгийн хэмжээнд нийт 16 удаагийн объектын гал түймрийн дуудлага иржээ.

Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үзлэг шалгалтын дүнгээс харахад, цахилгааны галын аюулгүй байдал болон авто машины техникийн бэлэн байдлыг хангаагүйгээс дээрх гал түймэр гарсан байна. Цахилгааны хэт ачаалал, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан цахилгааны шугамын утаснаас шалтгаалан гарсан галын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.Энэ нь иргэдийн хайхрамжгүй,хэнэггүй байдлаас буюу мэддэг хэрнээ асуудлыг дор бүр нь шийдвэрлэдэггүйгээс галын аюул гарч байна гэдгийгхяналтыналбаныбайцаагчонцолж байв. Дээрхгал түймрийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулбал цахилгааны хэт ачаалал, угсралтын буруугаас дөрөв, үнс нурмаас нэг, бамбар, паялникаас нэг, машин техникийн ашиглалтын буруугаас нэг, пийшин зуух яндангийн цонолтоос долоо,  гадны нөлөөнөөс хоёр удаа гал түймэр гарчээ. Энэхүү гал түймрийн улмаас иргэн аж, ахуйн нэгж байгууллагад нийт 456 сая төгрөгийн хохирол учирсан байна.  

Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn