Коронавирусний эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах талаар цахим сургалт хийв

27

ХӨСҮТ-өөс "Коронавирусний эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө" сэдэвт цахим сургалтыг энэ сарын 17-нд зохион байгуулсан байна.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд, мөн Алтанбулаг, Жавхлант, Дулаанхаан зэрэг сум, тосгоны ЭМТ-ийн дарга, вакцинаторууд хамрагджээ.Энэхүү сургалтаар коронавирусний эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө, удирдлага эрх зүйгээр хэрхэн хангах тухай. Мөн вакцинд хамрагдах зорилтот бүлгийн судалгааг хэрхэн гаргах, вакцинжуулалтын цэгийн бэлэн байдал, дархлаажуулалтын цахим бүртгэлийн бэлэн байдал зэрэг долоон чиглэлээр мэдлэг олгожээ.

ХӨСҮТ-өөс зохион байгуулсан эл сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар үргэлжлүүлэн сумдын ЭМТ-үүдэд онлайнаар зохион байгуулах юм байна.Тун удахгүй МонголУлс нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Иймээс энэхүү бэлтгэл ажлын хүрээнд дээрх цахим сургалтыг зохион байгуулжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn