Монгол залуус PUBG Mobile- ын дэлхийн аваргаын тэмцээнд гуравдугаар байр эзэл 100 мянган долларын эзэн боллоо

62

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 ДАШТ-дМонгол улсыг төлөөлөн оролцсон ZEUS баг гуравдугаар байранд орж 100 мянган доллар цомоо хүлээн авсан байна.

Мобайл тоглоомын томоохон төлөөлөл болох PUBG MOBILE –ын анхны дэлхий аварга болох PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP Season Дубай хотод зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд бүс бүсийн аварга болсон 24 багаас сарын хугацаанд хасагдах шатанд өрсөлдсөнөөр Монголын баг анх удаа дэлхий аваргад оролцож аваргын финалд орох эрхийг авч чадсан билээ.

“Монголын и-спортын түвшинг өндөрт гаргаж гавьяа байгуулж чадлаа. Цааш цаашдаа дэлхийд танигдсан, бусад улсын багууд мэддэг, эмээдэг, олон олон өндөр амжилт гаргах чадвартай баг боллоо. Мөн энэ жил PMCO сонгон шалгаруултанд урилгаар орох байгаа шүү” гэжээ.

Дэлхийн 16 орны 75 тоглогч оролцсон тэмцээнд манай улсаас ABELY –IGL (Dulaanjargal) ICY- FRAGGER, SCOUT (Tengis) ZYOL – FRAGGER (Zolboot),GODLESS – ATTACKER (Bilguun), ZELME-MANAGER CONTENT MAKER гэсэн бүрэлдхүүнтэй оролцсон юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn