Кимчи бол солонгос хоол гэж MUKBANG Youtuber хэлсний төлөө Хятад агентлаг “ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЖЭЭ”

103

5 сая гаруй дагагчтай солонгос мукбанг YouTuber Hamzy цагаан кимчи, наймалж бибимбап идэж байгаа бичлэгээ хийжээ.

Хамзи бол YouTuber юм. Тэрээр үзэгчдэдээ таалагддаг хоолыг голчлон цацдаг бөгөөд Өмнөд Солонгост үүнийг олон нийтэд mukbang гэж нэрлэдэг. Hamzy-г маш их алдартай болсон шалтгаан нь түүний байршуулсан видеонуудаа чөлөөт хэв маягаар хийдэг ба идэж байгаа хоол хүнсний хэмжээ, зарим аяга таваг нь их чамин. Зөвхөн солонгосдоо алдартайгаар зогсохгүй ази монголчууд ч их үздэг болоод байгаа билээ.

1-р сарын 18-нд Хамзи түүний видеог тус улсад сурталчлахад нь тусалж байсан Хятадын агентлаг нь түүнийг ажлаас халсан болохыг илчилжээ.

Хамзи мэдэгдэл гаргаж яг юу болсныг тодруулахыг оролдов.



YouTuber Hamzy цагаан кимчи, наймалж бибимбап идэж байгаа бичлэгээс болсон байна

Гэвч бичлэг доорх сэтгэгдэл нь хятад болон солонгос хүмүүсийн дэнд нэлээн маргаантай байв. Учир нь Хятадууд Цагаан кимчи бол хятад хоол хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин Хамзи өөрийн бичлэгэн дээрх сэтгэгдэлүүд дундаас Цагаан кимчи бол солонгос хоол гэж бичсэн солонгос хүмүүсийн бичлэгэн дээр лайк дарж дэмжиж байгаагаа илэрхийлжээ.Тиймээс түүний Хятадын агентлаг Хамзитэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны бүх харилцаагаа цуцалж, энэ нь Хятад дахь фенүүд нь гомдож, Хамзиг үл хүндэтгэснээс үүдсэн гэж мэдэгдэв.

Гэсэн хэдий ч Хамзи мэдэгдэлдээ “Би хятадад үйл ажилагаа явуулахын тулд Солонгос хоолыг Хятад хоол хэмээн хүлээн завшаарах ёстой бол, хятадад үйл ажилагаа явуулахгүй байхыг сонгосон дээр. Би Хятад алдартан Youtuber хүмүүс Солонгост үйл ажилагаа явуулахын тулд Хятад хоолыг Солонгос хоол гэж хэлэх шаардлагагүй болохыг хүлээн зөвшөөрч ойлгоосой гэж хүсэж байна” хэмээн тайлбар хийжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn